🌙 Цагаан сарын үеэр улаанбурханаас сэргийлэх зөвлөмж 🛡
Цагаан сарын баярын өдрүүдэд айл хэсэж, олноороо цуглах нь халдварт өвчин тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд улаанбурханаас сэргийлэх дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.
💉 1. Дархлаажуулалтдаа бүрэн хамрагдах
9 сар–15 насны хүүхдүүд улаанбурханы эсрэг вакцинд заавал хамрагдсан байх шаардлагатай.
Хүүхдээ улаанбурхан, улаануудын эсрэг товлолын дагуу бүрэн дархлаажуулсан эсэхийг шалгаарай.
Нэмэлт дархлаажуулалтад хамрагдсанаар өөрийгөө болон гэр бүлээ хамгаална.
🤒 2. Шинж тэмдэг илэрвэл гэртээ байх
Дараах шинж тэмдэг илэрвэл:
Халуурах
Нус гоожих, ханиах
Арьсан дээр тууралт гарах
➡️ Баярын золголт, айлчлал, олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх
➡️ Олон хүнтэй уулзахгүй байх
➡️ Яаралтай эмчид хандах
⚠️ Өвчтэй үедээ бусдыг зорин очихгүй байх нь ахмад настан, бага насны хүүхдүүдийг хамгаалж буй хамгийн зөв сонголт юм.
👨👩👧 3. Баярын үеийн урьдчилан сэргийлэлт
Гараа тогтмол угааж, ариутгах
Хүүхдийг олон хүнтэй орчинд удаан байлгахгүй байх
Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөх
✅ Дархлаажуулалт бол улаанбурханаас сэргийлэх хамгийн найдвартай арга.
Эрүүл саруул золгож, хариуцлагатай баярлая!


Авилгын эсрэг нэгдье
ИРГЭНЭЭС АВАХ АСУУМЖ
Авилгын эсрэг нэгдье!!!
Мэдэгдэл