ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-ИЙН НЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН АЛБА 4 ДЭХ УДААГАА ИТГЭМЖЛЭГДЛЭЭ

2026-2-16
3

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-ИЙН НЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН АЛБА 4 ДЭХ УДААГАА ИТГЭМЖЛЭГДЛЭЭ

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн Нэгдсэн Лабораторийн Албаны харьяа 7 лаборатори нь Монгол Улсад анхны ML01 дугаарын итгэмжлэгдсэн байгууллага бөгөөд “Эрүүл мэндийн лаборатори – Чанар, чадавхад тавих шаардлага” MNS ISO 15189:2024 стандартын дагуу 4 дэх удаагаа, 4 жилийн хугацаатайгаар давтан итгэмжлэгдэж, сар шинийн босгон дээр гэрчилгээгээ гардан авлаа.

MNS ISO 15189:2024 стандарт нь эмнэлгийн лабораторийн үйл ажиллагааны бүх үе шатыг хамарсан олон улсын шаардлага юм. Үүнд сорьц авах, шинжилгээ хийх, үр дүн тайлагнах, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, ажилтны ур чадвар, чанарын удирдлагын тогтолцоо, эрсдэлийн хяналт, өвчтөн болон харилцагчийн аюулгүй байдлыг цогцоор нь үнэлж баталгаажуулдгаараа онцлогтой.

Энэхүү давтан итгэмжлэл нь ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээ, оношлогооны үйлчилгээ олон улсын шаардлагад нийцэж буйг дахин бататгаж, халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, тандалт судалгаа, оношлогоо, эмчилгээний чиглэлээр үндэсний хэмжээнд чанартай, үнэн зөв, найдвартай тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг нотолж байна.

Цаашид ХӨСҮТ нь лабораторийн чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц үйлчилгээ үзүүлэх баталгаа болж байгаа юм.






Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.