ТАЛБАРЫН ТАРХВАР СУДЛАЛЫН ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА.
📍Сургалтын бүртгэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн https://hr.hdc.gov.mn/ цахим хуудсаар 2026.03.13 ны өдрийг дуустал явагдана.
2026-2027 жилд 15 суралцагчийг сонгон шалгаруулж ДЭМБ, Цар тахлын сангийн санхүүжилтээр тэтгэлэгтэйгээр сургана.
📍СУРГАЛТЫН ХУГАЦАА
2026.04.01-2027.03.30
📍ТАЛБАРЫН ТАРХВАР СУДЛАЛ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
• Халдварт болон халдварт бус өвчний тандалт/дэгдэлтийн хариу арга хэмжээ, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 3-аас дээш жил эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагатай
• Халдварт болон халдварт бус өвчин, тандалт, хариу арга хэмжээ, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төрийн байгууллагад ажиллаж байгаа (Байгууллагын дэмжсэн тодорхойлолт хавсаргах)
• Англи хэлний бичгийн болон ярианы зохих түвшний чадвартай, Компьютерийн хэрэглээний программ ашиглаж чаддаг байх.
• Сургалтын хугацаанд бүтэн цагаар ажлаас чөлөөлөгдөх боломжтой байх
ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
ТАЛБАРЫН ТАРХВАР СУДЛАЛЫН АЛБА



Авилгын эсрэг нэгдье
ИРГЭНЭЭС АВАХ АСУУМЖ
Лавлах утас
Төрөлжсөн мэргэшлийн сургалтын бүртгэл явагдаж байна.