Менингококкт халдвар

2026-3-5
5

Менингококкт халдвар
Монгол Улсын хэмжээнд 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар менингококкт халдварын батлагдсан 5 тохиолдол (УБ-2, ДА-1, ХО-1, УВ-1), сэжигтэй 1 (УБ) тохиолдол бүртгэгдэж, 1 тохиолдол нас барсан байна. Насны хувьд 6 сартайгаас 10 насны хүүхдийн дунд бүртгэгдэж, 66,7% нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна.
Хаврын улиралд менингококкт халдварын эрсдэлтэй улирал бөгөөд цаашид ч тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн 6 жилийн өвчлөлийн хөдлөл зүйгээс харахад нийт өвчлөлийн 56 хүртэлх хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад өвчлөлийн түвшин бусад аймаг, орон нутагтай харьцуулахад өндөр байна. Дүүргийн хувьд НА, ЧД, БЗД, СХД өндөр байна. Өвчлөл 12 дугаар сараас 6 дугаар саруудад өндөр, нийт өвчлөлийн 80-90 орчим хувь нь эхний 6 сард бүртгэгдсэн ба байна.
Хэрвээ та хүсвэл ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын кабинетээр сайн дураар вакцинд хамрагдах боломжтой.






Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.