👶 Улаанбурханаас хүүхдээ хамгаалъя!
Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед хамгийн эмзэг, нэн тэргүүнд хамгаалах шаардлагатай бүлэг нь улаанбурхан, улаанууд, гахай хавдрын эсрэг вакцины товлолын насанд хараахан хүрээгүй 6–8 сартай хүүхдүүд юм.
📊 Одоогоор бүртгэгдсэн нас баралтын 87% нь 1 нас хүрээгүй хүүхдүүдэд тохиолдож байна.
💉 Иймээс вакцины товлолын насанд хүрээгүй хүүхдүүдийг улаанбурханы эсрэг нэг тун вакцинд хамруулснаар халдварын хүндрэлийг бууруулж, эндэгдлээс хамгаалах боломжтой.
📍 Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн 6–8 сартай хүүхдээ өөрт ойр байрлах өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хандан улаанбурханы эсрэг вакцинд хамруулна уу.


Авилгын эсрэг нэгдье
ИРГЭНЭЭС АВАХ АСУУМЖ
Авилгын эсрэг нэгдье!!!
Мэдэгдэл