Дэлхийн сая сая хүн 3-р сарын 24-нд болох “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ!

2026-3-11
4

Дэлхийн сая сая хүн 3-р сарын 24-нд болох
“Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ!

2026 оны уриа: "Тийм ээ! “Улс орны манлайлал ба иргэдийн хүчтэй оролцоотойгоор “Бид сүрьеэг устгаж чадна”.
Энэхүү уриа нь улс орнуудын манлайлал, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа болон иргэдийн хүчтэй оролцоотойгоор сүрьеэг устгах боломжтой гэдгийг бидэнд сануулж мөн яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг илэрхийлж байна.

Энэ жилийн уриатай уялдуулан ДЭМБ нь дараах арга хэмжээг авахыг уриалж байна:

1. Сүрьеэд хөрөнгө оруулах нь эдийн засгийн ухаалаг шийдвэр юм.
Сүрьеэд хөрөнгө оруулах нь зөвхөн эрүүл мэндийн салбарт бус улс төр, эдийн засгийн салбаруудад ч мөн чухал чухал нөлөөг үзүүлдэг. Судалгаагаар сүрьеэд оруулсан 1 ам.доллар бүр цаашид 43 ам.долларын эдийн засаг, эрүүл мэндийн үр өгөөжийг өгдөг.
Хэрэв улс орнууд тогтвортой дэмжлэг, санхүүжилт үзүүлж чадвал:
• Эдийн засаг сайжирна.
• Ажиллах хүч эрүүл байна.
• Гэр бүлүүд илүү аз жаргалтай амьдарна.
• Сүрьеэгийн тархалтыг бууруулна.

2. Шинэ оношилгоо, инновацыг цаг тухай бүрд нь нэвтрүүлэх
Шинэ технологи, эмчилгээ нь зөвхөн хэрэглээнд нэвтэрч чадсан үед л хүний амийг аварч чадна. Жишээ нь: ДЭМБ-аас зөвлөмж болгож буй өвчтөнд илүү ойр хурдавчилсан оношилгооны шинэ аргуудыг өргөн нэвтрүүлснээр оношилгооны хожимдлыг бууруулна.

3. Хүн төвтэй сүрьеэгийн тусламж үйлчилгээ
Сүрьеэгийн тусламж үйлчилгээ нь:
• Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын түвшинд
• Хүн бүрд хүртээмжтэй
• Санхүүгийн дарамтгүй
• Ялгаварлан гадуурхалтгүй
• Олон нийтийн оролцоотой байх ёстой.
Сүрьеэтэй иргэдийн төлөөлөл болон иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулснаар бодлого болон тусламж үйлчилгээ бодит хэрэгцээнд нийцэж чадна.

4. Сүрьеэ өвчнийг устгаснаар эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ.
Сүрьеэ бол дэлхийн хамгийн өндөр нас баралттай халдварт өвчний нэг хэвээр байна. Сүрьеэг устгаж чадсанаар:
• Эрүүл мэндийн тогтолцоо илүү хүчтэй болно.
• Улсын болон дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдал сайжирна.

5. Салбар хоорондын хамтын ажиллагаагаар сүрьеэг устгаж чадна.
Сүрьеэгийн үндсэн шалтгаан нь:
• Ядуурал
• Тэгш бус байдал
• Эрүүл мэндийн тогтолцооны сул байдал

Эмзэг бүлгийн иргэд нь сүрьеэ өвчнөөр өвчлөх хамгийн өндөр эрсдэлтэй байдаг. Иймд бүх салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа шаардлагатай.

6. Олсон амжилтаа хадгалах цаг
Дэлхийн эдийн засгийн хямрал, санхүүгийн дарамт нь сүрьеэгийн ахиц дэвшилд аюул учруулж байна. Улс орнууд:
• Сүрьеэгийн тусламж үйлчилгээг тасалдуулахгүй байх
• Амжилтаа хадгалах
• Үйлчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
Халдварт өвчин судлалын үндэсний төв






Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.