Евро-Азийн анхны “Сүрьеэ ба уушгины өвчнүүд” олон улсын форумд Монголын эмч, мэргэжилтнүүд амжилттай оролцлоо

2026-3-16
4

Евро-Азийн анхны “Сүрьеэ ба уушгины өвчнүүд” олон улсын форумд Монголын эмч, мэргэжилтнүүд амжилттай оролцлоо

ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотод 2026 оны 3 дугаар сарын 11–13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Евро-Азийн анхны “Сүрьеэ ба уушгины өвчнүүд” олон улсын форумд Монгол Улсыг төлөөлөн эмч, мэргэжилтнүүд амжилттай оролцлоо.

Тус форумд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, Сүрьеэгийн клиникийн мэс заслын тасаг, Элэгний эмгэгийн тасаг, Агаар дуслын халдварын тасгийн эмч нар, мөн Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо болон Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд оролцож, салбар хуралдаануудад нийт 10 илтгэл хэлэлцүүлэв.

Форумын хүрээнд дараах чиглэлээр хэлэлцүүлэг өрнөсөн. Үүнд:
• Сүрьеэ өвчний өнөөгийн байдал, чиг хандлага
• Эмийн тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний асуудал
• Сүрьеэгийн ялган оношилгоо, эмнэлзүйн асуудал
• Нотолгоонд суурилсан анагаах ухаан, эмнэлзүйн туршилт, судалгаа
• Сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт, далд халдвар
• Эрүүл мэндийн салбарын дижиталчлал, хиймэл оюун ухааны хэрэглээ
• Хил дамнасан хяналт, салбар хоорондын хамтын ажиллагаа

Мөн форумын үеэр оролцогчид Буриад Улсын Сүрьеэгийн диспансерт зочилж, тусламж үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцан, харилцан туршлага солилцов.

Энэхүү олон улсын форум нь Евро-Азийн бүс нутгийн хэмжээнд сүрьеэ болон уушгины өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.






Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.