ХӨСҮТ-д хиймэл оюунд суурилсан хэт авиан оношилгооны шинэ төхөөрөмж суурилууллаа
Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Мэс заслын тасагт оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюунд суурилсан үйлдлийн систем бүхий өндөр хурд, хүчин чадалтай “Acclaix LX3 series ultrasound system” хэт авиан оношилгооны аппаратыг Глобал сангийн Хөтөлбөр Зохицуулах Нэгж /ХЗН/-ээс ханган нийлүүлж, суурилууллаа.
Тус төхөөрөмж нь оношилгооны нарийвчлал, хурдыг сайжруулж, эмнэлзүйн шийдвэр гаргалтад дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Мөн “L2” ХХК-ийн төлөөлөгчид ХӨСҮТ-ийн Мэс заслын болон Оношзүйн тасгийн эмч, мэргэжилтнүүдэд зориулан хэт авиан аппаратыг ашиглах заавар, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулж мэргэжил аргазүйгээр ханган ажиллалаа.
Энэхүү шинэчлэл нь тус төвийн оношилгооны чадавхийг бэхжүүлж, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.



Авилгын эсрэг нэгдье
ИРГЭНЭЭС АВАХ АСУУМЖ
Авилгын эсрэг нэгдье!!!
Мэдэгдэл