Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллаж байна

2026-6-9
7

Эрүүл мэндийн сайдын 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт үнэлгээ хийж шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Үүнд:

  • Яаралтай тусламжийн тасаг, Амбулаторийн тасгаар үйлчлүүлж буй иргэдэд учирч болох эрсдэлийн үнэлгээ
  • Гадна гэрэлтүүлэг 118 ширхэг үзлэг шалгалт
  • Явган болон тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн үзлэг шалгалт
  • Орох гарах гарц болон чиглэлийн тэмдэглэгээний үзлэг шалгалт
  • Эмнэлгийн тасаг нэгжүүдийн байршил, зүг чигийг заасан хаяг, тэмдэг, дуугүй хөтчийн үзлэг шалгалт зэргийг хийж гүйцэтгэсэн байна.

Хамтарсан үнэлгээний үр дүнд илэрсэн эрсдэл, зөрчлийг газар дээр нь шийдвэрлэх, шууд шийдвэрлэх боломжгүй эрсдэлийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэллээ.






Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.