ХҮЙТЭН ХЭЛХЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Олон улсын эрүүл мэндийн сан (KOFIH)-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн чадавхыг сайжруулах (CEOMETS)” хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд зориулсан цуврал сургалтуудыг зохион байгуулж байна.
Тус хөтөлбөрийн ээлжит сургалт болох “Хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ” сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран 2026 оны 7 дугаар сарын 27–31-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вакцин, биобэлдмэлийн төв агуулахыг түшиглэн онол, практик хосолсон хэлбэрээр явуулсан бөгөөд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд, аймгийн нэгдсэн эмнэлгүүд болон алслагдсан дүүргүүдийн нийт 15 эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер хамрагдсан юм.
Сургалтын үеэр оролцогчид хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн ашиглалт, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, засвар үйлчилгээ, хэвийн ажиллагааг хангах арга зүй, практик ур чадвараа дээшлүүлж, харилцан туршлага солилцлоо.
Энэхүү сургалт нь вакцин болон биобэлдмэлийн хадгалалт, тээвэрлэлтийн чанар, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй инженерүүдийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын хүйтэн хэлхээний тогтолцоог сайжруулахад чухал хувь нэмэр оруулж байна.





Авилгын эсрэг нэгдье
ИРГЭНЭЭС АВАХ АСУУМЖ
Лавлах утас
Төрөлжсөн мэргэшлийн сургалтын бүртгэл явагдаж байна.