АМБУЛАТОРИОР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ХҮЛЭЭЛТ, АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-8-3
3

АМБУЛАТОРИОР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ХҮЛЭЭЛТ, АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.


Гадаад улсад хөдөлмөр эрхлэх, гэрээгээр ажиллах болон суралцах иргэд, оюутнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг эхэлсэнтэй холбогдуулан амбулаторийн үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдэж байна.
Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу амбулаторийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, хүлээлт, ачааллыг бууруулах зорилгоор Амбулаторийн тасгийн цахим бүртгэл болон хүлээн авах хэсгийн ажилтнуудын ажлын эхлэх цагийг 08:00 цаг болгон өөрчлөн зохион байгууллаа.


Мөн төлбөр төлөх хэсэгт үүсдэг хүлээлтийг бууруулах зорилгоор ПОС төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх, QR кодоор төлбөр хийх боломжийг илүү олон цэгт үе шаттайгаар нэвтрүүлж байна.
Эдгээр зохион байгуулалтын арга хэмжээний үр дүнд өглөөний оргил цагийн үйлчлүүлэгчдийн бөөгнөрөл, хүлээлт мэдэгдэхүйц буурч, амбулаторийн үйлчилгээний урсгал жигдэрч, иргэдэд үзүүлэх үйлчилгээ илүү шуурхай болж байна.

ХӨСҮТ нь иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулж, үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг төлөвшүүлэх чиглэлээр зохион байгуулалтын бодитой арга хэмжээг цаашид ч үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.






Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.