БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлж буй буцалтгүй тусламжийн (ODA) төслүүдийн мониторингийн хүрээнд 2026 оны зорилтот бүсээр Төв Азийн орнууд болох Монгол Улс, Бүгд Найрамдах Кыргызстан Улсыг сонгож, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын салбарын төслүүдийн хэрэгжилтэд төр, хувийн хэвшлийн хамтарсан үнэлгээний баг хяналт-шинжилгээ хийж байна.

2026-8-7
2

Энэ хүрээнд мониторингийн баг 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд (ХӨСҮТ) ажиллаж, БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн агентлагийн (KDCA) санхүүжилтээр Ёнсэй Эрүүл Мэндийн Төвөөс хэрэгжүүлж буй MIRACLE төслийн үйл ажиллагаа болон Нян судлалын лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн төслийн хэрэгжилт, үр дүн, тогтвортой байдлын талаар холбогдох удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Уулзалтад БНСУ-ын Гадаад хэргийн яамны Хөгжлийн хамтын ажиллагааны газрын Нэгдүгээр нарийн бичгийн дарга И Е Сын, Хоёрдугаар нарийн бичгийн дарга Ви Га Хён, эрүүл мэндийн салбарын шинжээч профессор Хон Сын Йен, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын салбарын шинжээч доктор Чой Жи Хён, доктор Сок Хён Док, бүс нутаг судлалын шинжээч профессор Шерзод Шадиходжаев, профессор Ха Юнбин, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Рю Бён Ук тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Монголын талаас Эрүүл мэндийн яам, Сангийн яам, ХӨСҮТ-ийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд болон төслийн хэрэгжилтийг хариуцсан мэргэжилтнүүд оролцож, MIRACLE төслийн хэрэгжилтийн явц, ололт амжилт, цаашдын сайжруулалт, тогтвортой байдлын талаар санал солилцлоо.

Онцлох мэдээ

©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.